Тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-10-29 15:19:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байна.

Тус хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу 14.9 сая еврогийн өртөг бүхий дөрвөн төрлийн 42 автомашиныг 2021 онд нийлүүлэхээр болсон аж. Үүний нэг нь тус аймгийн ОБГ-т хуваарилсан байна. Шинээр хүлээлгэн өгсөн тусгай зориулалтын автомашин нь Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн бөгөөд -40С- +40С-д ажиллах боломжтой тусгай тоноглолтой аж.

Тухайлбал, замын нөхцөлд тохирсон Michelin брэндийн дугуйгаар тоноглогдсон бөгөөд хүйтний нөхцөлд тохируулан хөөрөг, бүхээг, тасалгаа бүрт нэмэлт “Webasto” загварын халаагуур суурилуулсан, “мatisec” загварын иж бүрэн амьсгалын бие даасан төхөөрөмж, нөөц агаар хадгалах саваар тоноглогджээ.

Мөн гал унтраах бодисын сав нь зэвэрдэггүй хүчитгэсэн полистрол материалаар хийсэн, шуурхай ажиллах боломжтой 80 м урт дамартай хоолой бүхий өндөр даралтын хошуу, “Holmatro” загварын олон үйлдэлт аврах ажиллагааны багаж, WARM загварын татагч төхөөрөмжтэй гэдгээрээ онцлогтой ажээ.

Холбоотой мэдээ