Шивээхүрэн боомтоор экспортлосон нүүрсний хэмжээ 70 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-08 15:22:04

2016 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улс нийт 9.36 сая тонн нүүрс экспортлосон байна.

Үүнээс 4.53 сая тонн буюу 48 хувийг Гашуунсухайт боомтоор, 4.83 сая тонн буюу 52 хувийг нь Шивээхүрэн боомтоор экспортложээ.

Шивээхүрэн боомтоор экспортлосон нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 70 хувиар өсчээ. Экспортлогч компаниудаас “Монголын Алт” ХХК-ийн экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оноос 81 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал эхний 6 сарын байдлаар “Монголын алт” ХХК 2.31 сая тонн, “Саут гоби сэндс” ХХК 1.72 сая тонн, “Өсөх зоос” ХХК 0.66 сая тонн нүүрс экспортложээ.

Ийнхүү нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн нь аж ахуйн нэгж компаниудад төдийгүй улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд нэмэр болсныг албаныхан хэллээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ