Улаанбаатар хотын Хүндэт тэмдгээр Азийн сангийн суурин төлөөлөгчийг шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнийг нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Хүндэт тэмдгээр шагнасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гардууллаа.
Азийн сан 1990 оноос хойш Монгол Улсад засаглалыг сайжруулах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эдийн засгийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй. Тус сан НЗДТГ-тай нягт хамтран ажилладаг бөгөөд 2012 оноос хойш хотын засаглалыг сайжруулах, хотын нөөц баялгийг тогтвортой, хариуцлагатай ашиглах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, үр дүнтэй хүргэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форум зэрэг олон чиглэлээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.