Японы “Эрвээхэй” компани Хятадын ширээний теннисчин Фан Жэндунтэй гэрээ байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы ширээний теннисний тоног төхөөрөмж, хэрэгсэл үйлдвэрлэгч, алдарт "Butterfly/ Эрвээхэй" компани дэлхийн чансааны тэргүүн байранд бичигддэг, БНХАУ-ын ширээний теннисний шилдэг тамирчин Фан Жэндунтай гэрээ байгуулсан тухай Монголын ширээний теннисний холбооны сайтад мэдээлжээ.
Butterfly компани Хятадын шигшээ
багийн амжилттай тоглогч Фан Жэндунтай хамтын ажиллагааны гэрээ
байгуулжээ. Тус компани түүнд тоног
төхөөрөмжөө нийлүүлж, карьерыг нь дэмжих болсон талаар энэ спортын сонин содон
мэдээллийг ширээний теннис сонирхогч хүүхэд залуустаа МШТХ-ноос цувралаар танилцуулж
байгаа аж.
Фан Жэндун нь Хятадын
шигшээ багийн гол төлөөлөгч бөгөөд 2020 оны 4 дүгээр сараас өнөөг хүртэл /2021
оны 43 дахь долоо хоног/ дэлхийн чансааны 1 дүгээр байрт бичигдэж байна.
Тэрбээр 2013 оноос хойш
ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бөгөөд
энэ жил Хьюстон хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн
гайхалтай бие бялдрын хүчээр бүрдсэн түрэмгий гадил жимсний авалт, хурд болон
бие бялдрын хүч шилдэг техникүүдээ гарган тоглож анхны аварга цолыг авахыг
зорьж байна.
Фан Жэндун Butterfly-тай
гэрээ байгуулсны дараа: “Би Butterfly-тай гэрээ байгуулсандаа маш их баяртай байна.
Ширээний теннисээр дэлхийд тэргүүлэгч брэндтэй хийсэн энэхүү хамтын
ажиллагаа бидэнд үр өгөөжтэй байх болно гэдэгт итгэлтэй байна. Бид чин сэтгэлээсээ хамтран ажиллаж, хамтдаа
ахиж, шинэ өндөрлөгт гарна гэдэгт найдаж байна.
Би үүнд бэлэн байна" гэжээ.
Фан Жэндонг одоо DIGNICS 05 болон захиалгат Эрвээхэй ALC мод
ашигладаг юм байна.