Австрали улсаас багш урьж ажиллуулах санал тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-09 15:58:41
Өмнөговь /МОНЦАМЭ/ Австрали улсаас багш нар урьж аймагтаа ажиллуулах санал тавиад байна.
Австралийн Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Дейв Пристон болон холбогдох албаныхан Өмнөговь аймагт ажиллаж үеэр дээрх саналыг тавьжээ. Гадаадын их, дээд сургуулиудад суралцахад шаардлагатай босго оноог англи хэлээр орон нутагтаа авах боломжийг бүрдүүлэх зорилгоор багш нарыг урилгаар ажиллуулж, иргэд олон нийтийнхээ хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах тусгай хэрэгцээт боловсролын мэргэшсэн ажилтнуудыг орон нутагт ажиллуулж, орон нутгийн боловсон хүчин бэлтгэх, "Нисдэг эмч" буюу яаралтай тусламжийн үйлчилгээг Австрали улсын туршлагаар хэрэгжүүлэх саналыг тавьжээ. Үүнээс гадна мэргэжлийн сургалтуудад төрийн албан хаагчдаа хамруулах, Өмнөговь аймагт ШУТИС-ийн салбар сургууль байгуулах гэж буйтай холбогдуулан хамтран ажиллах саналыг хэлж, төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй, иргэдэд хүрэх үр шимийг нэмэгдүүлж хамтран ажиллахаар болсон байна.
Холбоотой мэдээ