Монголын самбо бөхийн баг тамирчид ДАШТ-д хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-11 11:45:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистан Улсын Ташкент хотноо 2021 оны 11 дүгээр сарын 12-14-нд самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.


Тэмцээн эрэгтэй /58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг/, эмэгтэй /50 кг, 54 кг, 59 кг, 65 кг, 72 кг, 80 кг, +80 кг/ самбо бөхийн төрлөөр тус бүр долоон жинд өрсөлдөнө. Мөн байлдааны самбо бөхийн /58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг/ долоо нийт 21 жинд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг шалгаруулах юм. Энэ удаагийн ДАШТ-д 50 орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөнМонголын баг тамирчид бүх жинд өрсөлдөхөөр Ташкент хотноо бэлтгэлээ базааж байна. 


Тус тэмцээний шагналын сан нь 231 мянган ам.доллар бөгөөд алтан медаль – 4000 ам.доллар, мөнгөн медаль – 3000 ам.доллар, хүрэл медаль – 2000 ам.долларын шагналтай. 




Холбоотой мэдээ