"Бүх цэргийн наадам -2021" бямба гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-11 12:44:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” ирэх бямба гараг буюу 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.


Барилдаанд цэрэг, хүчний 5 спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглоно. 


Идэр залуу, эрмэг хурц барилдаант залуусынхаа онц сонирхолтой барилдааныг хүрэлцэн ирж үзэн, сэтгэлийн цэнгэл эдлээрэй. Тасалбар маргааш www.ticket.mn-ээр борлуулагдаж эхэлнэ” гэж МҮБХ-ноос мэдээллээ

Холбоотой мэдээ