Монголын 18 сумоч Кюүшюү башёд барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын буюу энэ оны сүүлийн тэмцээн Кюүшү башё өнөөдөр Фүкүока Кокүсаи төвд эхэлж байгаа бөгөөд Монголын 6 сумоч Макүүчи зиндаанд барилдана.
Энэ башёд Японоос озэки
Шодай, Такакэйшо болон Сэкивакэ Митакэүми, Мэисэй нарын цолтой сумочид
барилдана.
Аварга цолтой ганцаараа хүч үзэж байгаа 73 дахь их аварга Тэрүнофүжи
Г.Ган-Эрдэнэ, Кюүшү башёгийн эхний өдөр Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй
оноолт таарсан байна.
Энэ өдөр Комүсүби
Ичиножёо А.Ичинноров, Окиноүми /М-3/-тэй, Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Шиманоүми
/М-6/-тэй, Тамаваши
Б.Мөнх-Оргил /М-6/, Ура /М-7/-тай, Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/, Котоеко /М-8/-той
тус тус барилдана.
Кюүшюү башёгийн бусад
зиндаанд хүчээ сорих монгол сумочдыг танилцуулж байна.
Жүрёо зиндаа: Дайшохо Ч.Шижирбаяр, Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү
С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд
Макүшита зиндаа: Хокүтэнкай Г.Сүхбат, Сакигакэ Я.Баттүшиг, Тамашохо
Э.Энхманлай, Ёшояама Б.Анхбаяр, Дэванорюү Т.Тэмүүлэн, Саданохикари Д.Наранцогт
Жонидан зиндаа: Араүма Б.Төртогтох, Хокүтомарү Н.Чинзориг