Завхан аймаг хүн амын тоогоороо улсад 15-д орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Манай аймаг 2020 оны эцэст 21.2 мянган өрхийн 73.2 мянган хүн амтай болж өмнөх оны мөн үеэс хүн амын тоо 0.2 хувиар өссөн байна. Сүүлийн гурван жилийн судалгаагаар аймгийн хүн амын тоо өсөх хандлагатай байна. Энэ нь шилжих хөдөлгөөн, нас баралт, хүн амын мэдээллийн сангийн давхардлыг арилгасан зэрэг нь нөлөөлсөн. Мөн сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн буурах хандлагатай байгаа нь хүн амын өсөлтөд эерэг нөлөө үзүүлж буй.
Аймгийн нийт хүн амын 22.4 хувь нь Улиастай суманд,
12.9 хувь нь Тосонцэнгэл суманд, 8.9 хувь нь Их-Уул суманд амьдарч байна. Харин
55.8 хувь нь бусад суманд оршин сууж байна. Баянтэс, Баянхайрхан, Завханмандал,
Идэр, Отгон, Сантмаргац, Сонгино, Улиастай, Цагаанчулуут, Цэцэн-Уул сумын хүн
ам 1-299-өөр буурсан байна. Харин бусад сумын хүн ам 8-119 хүнээр өсжээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хамгийн бага хүн амтай багаар 211 хүнээр Ургамал
сумын Нуур зөөхий баг, хамгийн их хүн амтай багаар 3541 хүнээр Улиастай сумын
Жинст баг бүртгэгджээ.