Улаанбаатарт24-26 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-07-12 11:11:07

Ихэнх нутгаар үүлшиж, баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. 

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн саваар  28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 24-26 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ