“Би ухаалаг хотын шударга иргэн” эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-17 13:49:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн болон Баян-Өндөр сумын ГХУСАЗЗ, Боловсрол, соёл урлагийн газар хамтран “Би ухаалаг хотын шударга иргэн” эсээ бичлэгийн уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгууллаа.

Уралдааны зорилго нь Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, шударга иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн юм.

Тус уралдаанд 9-12 дугаар ангийн сурагчид хоёр үе шаттайгаар өрсөлдсөнөөс эхний шалгаруулалтад 13 сургуулийн 72 сурагч, хоёрдугаар шатанд 12 сурагч оролцлоо. Эдгээр сурагч, багш нар өнөөдөр илтгэлээ танилцуулсан юм.

Үүнээс нэгдүгээр байрт Жаргалант сургуулийн 9а ангийн сурагч Ц.Пүрэвмаа, удирдагч багш Л.Амаржаргал, хоёрдугаар байрт 16 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Н.Мягмардаш, удирдсан багш Н.Энхсайхан, гуравдугаар байрт Нэгдүгээр сургуулийн 10г ангийн сурагч О.Очирбат, удирдсан багш Ж.Отгонжаргал нар шалгарлаа. 

 

 

 

 

Холбоотой мэдээ