Энх тайвны корпусынхан Өмнөговь аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-17 14:12:17
Өмнөговь /МОНЦАМЭ/ “Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Энх тайвны корпустай хамтран ажиллахаар санал солилцлоо.
АНУ-ын Энх тайвны корпусын орон нутаг хариуцсан захирал Ким Мансарай болон холбогдох албаныхан Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр тэднийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа хэлэлцэж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон байна. Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, тусгай хэрэгцээт боловсролын салбарт аймагт хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдтэй уялдуулан хамтарч ажиллахаар болжээ.
Холбоотой мэдээ