Гал түймэр гарах эрсдэлтэй 57 зөрчлийг илрүүлж, зөвлөмж өгчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-11-18 00:06:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-аас Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, “Дархан-Сэлэнгийн ЦТС” ХК-ийн Сүхбаатар салбартай хамтран  Сүхбаатар сумын 3 дугаар багийн айл өрхүүдээр үзлэг шалгалт хийж, иргэдэд заавар зөвлөмж өгсөн байна. Галын аюулгүй байдлын хамтарсан үзлэгээр 129 цэгт үзлэг хийснээс 57 цэгт зөрчлийг илрүүлж зөвлөмж, мэдэгдэл өгчээ. Үзлэгээр ихэвчлэн гэр доторх монтажны аюулгүй байдлаа хангаагүй, олон залгаатай шалбархай оруулгын утсаа сольж шинэчлээгүй зэрэг зөрчлүүд  илэрсэн байна. Тиймээс иргэд дээрх байдалд дүгнэлт хийж, өвлийн их ачааллаас өмнө алба хаагчдын зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг тус байгууллагаас анхаарууллаа. 



Холбоотой мэдээ