Цөлжилт, газрын доройтлыг бууруулах бага хурал Хөхморьт сумд болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-18 14:56:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Цөлжилт, газрын доройтол түүнийг бууруулах, элсний нүүлтийг сааруулах арга хэмжээний үр дүн, сургамж” сэдэвт онол үйлдвэрлэлийн бага хурал Хөхморьт сумд болж байна.

Энэхүү сургалтанд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүйсийн говь, цэцэг нуурын сав газар, Хөхморьт сумын ЗДТГ, Монгол элсний тусгай хамгаалалттай газар, Хан хөхийн тусгай хамгаалалттай газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Шинжлэх ухааны академийн төлөөлөгчид, Доктор профессор А.Хаулебек, Ховд их сургуулийн захирал доктор, профессор Э. Бурмаа, Шинжлэх ухааны академийн докторант М. Энхтуяа нарын эрдэмтэд оролцож байна.

Монгол элсний экосистемийн онцлог нөхцөлд тохирсон байгаль хамгааллын ажлын тогтвортой менежментийг тодорхойлох, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, орон нутгийн байгууллагуудын бодлогын хариу арга хэмжээ, хамтын ажиллагааг сайжруулах, элс бүхий орчны газрын доройтлыг бууруулах, элсний нууруудын экосистем, түүний биологийн төрөл зүйлийг хамгаалах, цөлжилтийг бууруулах ажлыг Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, "108 сая мод тарьж, ургуулах" аянтай уялдуулах зорилгоор уг бага хурлыг зохион байгуулж байгаа юм. 

Хурлын эхэнд төлөөлөгчид Хөхморьт сумын төвийн орчинд элсний нүүлтийг сааруулах, байгалийн нөхөн сэргэлтийг бий болгох чиглэлээр хийгдсэн ажил, мөн сумын хэмжээнд 2018-2021 оны хугацаанд хийсэн ажлын үр дүн, хашиж хамгаалсан талбайн ажлын үйл явцтай танилцаж, зөвлөгөө мэдээлэл өглөө хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ