Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-12 19:06:33

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.

Соёолонгийн  уралдаанд 13 настай Г.Эрхэмнамдагбаяр хүүгийн унаж хурдлуулсан Өвөрхангай аймгийн Хужирт  сумын уугуул, уяач Д.Дагвадоржийн бор үрээ тод магнай болж торгон жолоогоо өргүүллээ.

Өвөрхангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал соёолон аман хүзүүдэж, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач С.Дамбажавын хээр, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач Д.Ганзоригийн зээрд халзан, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Л.Батмөнхийн хүрэн халзан айрагдав.

Холбоотой мэдээ