Элчин сайд Д.Давааг ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-18 18:05:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа үүрэгт ажлаа дуусган эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов энэ сарын 16-нд хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Элчин сайд Д.Даваа хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэхэд  идэвхтэй ажиллаж, олон ажил амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглээд, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв.


Элчин сайд  Д.Даваа ОХУ-ын ГХЯ-наас Монгол, Оросын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талаар дэижиж хамтран ажилласанд талархал илэрхийлж,  Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн ёслолыг энэ сарын 12-нд Москва хотноо зохион байгуулахад оросын тал өндөр ач холбогдол өгсөнд баяртай буйгаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ