Улаанбаатарт 339, орон нутагт 197 хүн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-20 11:09:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 536 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.


Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд  339 нь Улаанбаатар хотод, 197 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 33 тохиолдол Дорноговь аймагт батлагдсан байна.


Ингэснээр манай улсад бүртгэгдсэн “КОВИД-19” халдварын нийт тохиолдол 378 066 болж байна.



Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 8 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийтдээ 1 860 хүн амиа алдаад байна.


Одоогоор коронавируст халдвараар улсын хэмжээнд 8 759 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 19 183 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.



Холбоотой мэдээ