БНХАУ-д “COVID-19”-ийн тархалт хумигдаж байна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-11-21 10:59:56

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д “COVID-19” халдварын тархалт хумигдаж байна гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооны төлөөлөгч Ми Фэн бямба гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Одоогийн байдлаар халдварын сүүлд дэгдсэн тархалтад нэрвэгдсэн мужийн түвшний засаг захиргааны бүс нутгуудын наймд нь сүүлийн 14 хоногт дотоодод халдварласан шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй гэж тэрбээр мэдээлсэн байна.


"Эзнээ, Хэйхэ, Далянь зэрэг боомт, хилийн хотууд дахь халдварын нөхцөл байдлыг сайжруулахын тулд хурдан, үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Мужийн түвшний засаг захиргааны олон бүс нутагт халдварын тархалтыг далд үед нь хяналтад авсан" гэж Ми Фэн хэлжээ.


Сүүлийн 24 цагийн хугацаанд дотоодод халдварласан дөрвөн тохиолдол илэрчээ


Хятадын эх газарт бямба гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан дөрвөн тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлжээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь Ляонин мужид, нэг нь Юньнань мужид бүртгэгдсэн байна.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 13 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн бол халдварын нэг сэжигтэй тохиолдол Шанхайд зөөвөрлөгдөн иржээ. Харин халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ