“Хүүхдийн дуу хоолой” сэдэвт гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-22 11:58:39

Дархан-Уул /МОНЦАМЭ/. НҮБ 2017 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийг дэлхийн Хүүхдийн өдөр болгон зарласан. Энэ жил тус өдрийг Voices of Youth уриалгын дор тэмдэглэн өнгөрүүлсэн аж. TEDxDarkhan багийн зүгээс Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд /6-18 нас/ “Хүүхдийн дуу хоолой” сэдэвт гар зургийн уралдаан зарласан. Уралдаанд ирүүлсэн гар зургуудыг энэ сарын 20-ны өдөр TEDxDarkhan2021 албан ёсны үйл ажиллагааны үеэр Залуучууд театрын зааланд нээлттэй байрлуулан олны хүртээл болгож сонгон шалгаруулжээ. Уралдааны 1-6 дугаар ангийн ангилалд тэргүүн байрт М.Чинзориг /10 настай/, дэд байрт Г.Азбаяр /11 настай/ гуравдугаар байрт Т.Нандин-Эрдэнэ нар тус тус шалгарчээ. Харин 7-12 дугаар ангийн ангилалд Э.Хулан /15 настай/, Э.Азжаргал /16 настай/, Б.Эгиймаа/14 настай/ нар тус тус шалгаран шагналын эзэд боллоо. Уралдааны шилдгийн шилдэг шагналын эзнээр Б.Мөнхбаяр /15настай/ тодорсон байна. Сурагчдад шагналыг Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх D ART урлангийн багш О.Мөнгөнзул, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгалан гардууллаа.

Холбоотой мэдээ