“Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим” нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-22 12:09:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын “Од” цогцолор сургууль тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд зориулсан анги нээлээ. Уг нь анги нь дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөдБага боловсролын чанарын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд байгуулжээ. Ингэснээр тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй, дэмжлэг шаардлагатай хүүхдүүдХүүхдийн хөгжлийг дэмжих танхим”-аар үйлчлүүлэн бага боловсрол эзэмших боломжтой аж. Тус кабинет нь сурагчдыг тэгш хамруулан сургах бөгөөд боловсрол эзэмшихэд нь туслах тохирох хэрэглэгдэхүүн, туслах хэрэгслээр ханган, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллах, сургалт, зөвлөгөө, мэдээлэл, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулан хүүхдийн алдагдсан чадварыг боломжит дээд хэмжээнд сэргээн сайжруулахаар ажиллах ажээ.

Өнгөрсөн баасан гарагт нээлтэй хийсэн уг танхим өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна.

Холбоотой мэдээ