ДАРХАН-УУЛ: Мах боловсруулах үйлдвэрүүд мал, мах тогтмол авч эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Энэ жил нийт нутгаар хур тунадас бага орж, ургамлын гарц муу, хадлан тэжээл бэлтгэхэд хүндрэлтэй болж байна. Иймд малын тоонд бус чанарт анхаарч мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор орон нутгийн махны үйлдвэрүүд худалдан авах ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Тухайлбал “Дархан мах Эрдэнэ комбинат” ХХК хонь худалдан авч Иран улс руу экспортод гаргаж байгаа бөгөөд нэг кг махыг 10500 төгрөгөөр, “Дархан меат фүүдс” ХХК төлөг, бяруунаас бусад насны мал худалдан авч байна. Үнийн тухайд үхрийн нэг кг махыг 10000 төгрөг, хонины нэг кг махыг 10500 төгрөгөөр 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл худалдан авч Узбек, Хятад, Азербайжан, Казахстан, Катар улс руу тус тус экспортод гаргахаар болжээ.
Сүүлийн өдрүүдэд хур тунадас орж байгаа хэдий ч хангалттай сайн өвс, тэжээл нөөцлөх боломж хомс байгааг хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Иймд малчид, мал бүхий иргэдийг цөөн тооны мал маллаж чанарт анхаарахын чухалчлах хэрэгтэйг зөвлөж байна.
Харин орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мах боловсруулах, нөөцийн мах бэлтгэх зориулалттай үйлдвэрүүд малчид, иргэдээс мал, мах тогтмол худалдан авч байгааг ийнхүү аймгийн ХХААГ-аас мэдээлж байна.
Аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар
238.221 толгой мал буюу
хонин толгойд шилжүүлснээр 612.415 толгой мал өвөлжиж, хаваржих судалгаа
гарчээ. Сумдын нийт
нутаг дэвсгэрт зуншлагын байдал, бэлчээрийн гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ
хийхэд Дархан, Хонгор, Орхон сумдын нутгаар гантай, Шарын гол сумын нутгаар хэвийн гэж үнэлэгджээ.