Их аварга Тэрүнофүжи Кюүшү башёг 10 даваатай тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-24 12:48:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ -тэй учраа таарч, түүнийг кимэдаши мэхээр хаяж 10 даваатай энэ башёг ганцаараа тэргүүлж эхлэв.


Озэки Шодай энэ өдөр Такаясү /М-5/-тэй барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 6 даваа унаатай болсон бол Озэки Такакэйшо, Сэкиваке Мэйсейтэй хүч үзэж түүнд ошидаши мэхээр ойчиж 1 унаатай болсноор 9 даваатай Их аваргыг нэхэж явна.


Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Оношо /М-2/-той хүч үзэж, түүнийг цүкиотоши мэхээр давж 7 унаа, 3 даваатай болов.


Энэ өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Мёогирюү /М-3/ барилдан түүнийг окүридаши мэхээр давж адилхан 4 даваа, 6 унаатай байна.


Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/-тай Эндо /М-4/-той учраа таарч түүнийг сүсохарай мэхээр давж 4 унаа, 6 даваатай байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Аойяама /М-9/-той хүч үзэж түүнийг цүкиодаши мэхээр хаяж 8 даваа, 2 унаатай болов. 

Холбоотой мэдээ