Рэнчинлхүмбэ сум Ус цаг уурын өртөөний шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-11-24 14:26:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ус цаг уурын өртөө улсын төсвийн 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай боллоо. Тус өртөөний хуучин барилга 1971 онд баригдаж, ашиглалтын хугацаа дууссан тул өртөөний ажилчид шаардлага хангахгүй орчин нөхцөлд ажиллаж байсан юм.

Цаг уурын өртөө нь ард иргэд, малчдыг цаг агаарын мэдээллээр 24 цагаар хангаж, урьдчилсан сэргийлж ажилладгаараа онцлогтой юм.


Хөвсгөл аймгийн хэмжээнд 11 Цаг уурын өртөө байдгаас Ренчинлхүмбэ сумын  өртөө нь тулгуур таван өртөөний нэг юм. Энэ өртөөний мэдээ, мэдээлэл нь олон улсын цаг агаарын мэдээллийн эх сурвалж нь болдог ажээ.

Холбоотой мэдээ