Малчдын туршлага солилцох уулзалт зохион байгууллаа

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-11-24 14:33:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас малчдын туршлага солилцох уулзалтыг энэ сарын 23-ны өдөр Өлгий хотод зохион байгуулав.

Тус уулзалт нь залуу малчин, цөөн малтай малчдад мал маллах арга ухаан болон малын ашиг шимийг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох зорилготой аж.

Уулзалтад тус аймгийн Алтанцөгц, Ногооннуур, Улаанхус, Цэнгэл сумын "Малчдад  малжуулах санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ"-нд хамрагдсан малчид болон сайн туршлагатай малчдын төлөөллөөс нийт 33 хүн оролцов.

Энэ үеэр оролцогчдод Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, ноос, арьc ширний урамшуулал болон малын чанарыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ, мал маллагааны арга ажиллагаа, малчдын сайн туршлагын талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн "Файн-ноос", "Азат", "Алтайн оймс", "Өлгий сүү" компаниудын үйл ажиллагаатай танилцууллаа. 

Холбоотой мэдээ