Барилгын материалын 38 хувийг дотоодоос хангаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-25 11:49:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс барилгын материалын хэрэгцээнийхээ 38 хувийг дотоодоос хангаж, үлдсэн хувийг импортоор авч байна. Энэ талаар БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлийн форум-2021”-ын үеэр мэдээлэв. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цемент, арматур, хавтгай шил зэрэг барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар тусгаад буйг тодотголоо.

Энэ хүрээнд арматурын 15 үйлдвэр, цементийн 5 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Ховд аймагт 6 дахь үйлдвэр ашиглалтад орно” гэдгийг тэрээр “Барилгын материалын үйлдвэрлэлд баримталж буй бодлого”, “Барилгын материал үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөн-2020”-ий биелэлт, үр дүн” сэдвээр тавьсан илтгэлдээ танилцууллаа.

 

“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлийн форум-2021” дотоодоос барилгын материалаа хангаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, барилгын материал үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой болов. 



“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум”-ын хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэгчдий үзэсгэлэн” “Хонхор” барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркад болж, барилгын материал үйлдвэрлэгч үндэсний 30 гаруй ААН, байгууллага бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулав.

Монгол Улс дотооддоо барилгын үндсэн гол нэр төрлийн 25 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тус салбарт үндэсний 400 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа юм.





Холбоотой мэдээ