Их аварга Тэрүнофүжи 12 даваатай башёг тэргүүлж явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-25 19:02:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Мэйсейтэй учраа таарч, түүнийг  какэнаге мэхээр хаяж 12 даваатай энэ башёг ганцаараа тэргүүлсээр байна.


Озэки Шодай энэ өдөр Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж түүнийг ёрикири мэхээр давж 50 хувийн амжилтаа хийсэн бол Кирибаяама 4 унаатай болов. Харин Озэки Такакэйшо, Такаясү /М-5/-г окүридаши мэхээр давж 11 даваатай байна.


Харин Комүсүби Ичиножёо Такарафүжи /М-4/-тэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр давснаар 5 даваа, 7 унаатай болов.


Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/ Хидэноүми /М-9/-тэй учраа таарч түүнд ёрикири мэхээр унаснаар 6 даваа, 6 унаатай яваа бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Аби /М-15/-тэй хүч үзэж түүнд цүкиодаши мэхээр унаснаар 9 даваа, 3 унаатай боллоо. Харин Аби 11 даваатай байна.


Энэ өдөр, Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Дайэйшо /М-1/-тэй таарч барилдан, түүнд ошитаоши мэхээр ойчиж, 5 даваа, 7 унаатай байна.

Холбоотой мэдээ