Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваатай башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-27 09:54:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 13 дахь өдрийн барилдаанд 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Митакэүмитэй учраа таарч, түүнийг  ёрикири мэхээр хаяж башёг 13 даваатай тэргүүлсээр байна.


Озэки Шодай энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/-той барилдаж түүнийг ёрикири мэхээр давж 9 даваатай байгаа бол Озэки Такакэйшо, Аби /М-15/-тэй барилдаж түүнд ошидаши мэхээр унаж 11 даваа, 2 унаатай болов. Харин Аби 12 даваатай башёг тэргүүлэгчдийн 2 дугаарт бичигдээд байна.


Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Такарафүжитэй барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж, 5 даваа, 8 унаатай болов. Мөн Комүсүби Ичиножёо, энэ өдөр Ура /М-7/-тай барилдаж, түүнд катасүкаши мэхээр унаснаар 5 даваа, 8 унаатай болов.


Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Вакатакакаге /М-1/-тэй таарч барилдан, түүнд ошидаши мэхээр ойчиж, 5 даваа, 8 унаатай боллоо. Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/, Саданоүми /М-16/-тэй учраа таарч түүнийг хатакикоми мэхээр давснаар 7 даваа, 6 унаатай явна.  


Холбоотой мэдээ