Төрийн дээд одон, медаль гардууллаа

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-27 17:45:55

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулсны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Улс тунхагласны 97 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан төрийн захиргаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хууль хяналт, хил хамгаалах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Сэлэнгэ аймгийн харьяат хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасныг ёслол төгөлдөр гардуулан өглөө.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Ц.Рэгзэдмаа нар оролцож шагналыг гардууллаа.

-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор.Чулуунцэцэг /аймгийн Нэгдсэн эмнэлгийн поликлиникийн эрхлэгч/, Г.Түмэндэлгэр /Сүхбаатар сумын 2-р сургуулийн бага ангийн сургалтын менежер/, Д.Мягмарсүрэн /Сүхбаатар сумын иргэн, төрийн захиргааны ахмад ажилтан/, Д.Содхүү /Сүхбаатар сумын иргэн, ахмад багш/, Д.Уранчимэг /Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Сэлэнгэ аймгийн тэргүүн/, Д.Очирбат /Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-ийн захирал/, Д.Улаанхүү /Сүхбаатар сумын иргэн, төр захиргааны ахмад ажилтан/, Х.Амарсүрэн /Сүхбаатар сумын 2-р сургуулийн дунд ангийн сургалтын менежер/, Э.Үржинханд /Баянгол сумын ахмад настан/, Д.Баярхүү /Сайхан сумын Номгон тосгоны иргэн/, Б.Баттөр /Сүхбаатар сумын иргэн/ нар,

-Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор.Лхагвасүрэн /Сүхбаатар сумын иргэн, хил хамгаалах байгууллагын ахмад ажилтан/, М.Сүрэндондов /Сүхбаатар сумын иргэн, Онцгой байдлын газрын ахмад ажилтан/ нар,

-Алтан гадас одон”-оор.Рэгзэдмаа /аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч/, Ш.Энхмаа /аймгийн ТАСЗ-ийн нарийн бичгийн дарга/, Б.Алтбазар /Хушаат сумын иргэн/, Д.Уранбилэг /АДБ-ийн Сэлэнгийн долгио чуулгын дарга/, Б.Амгалан /Сүхбаатар сумын 1-р багийн Засаг дарга/ нарын 27 хүнийг,

-Цэргийн гавьяаны одон”-оор.Довчинсэнгээ /Сүхбаатар сумын иргэн/, Ц.Бямбацогт /аймгийн Цагдаагийн газрын бэлтгэл ахлах ахлагч/ нар,

-Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар.Мөнхзул /Орхон сумын ИТХ-ын дарга/, Ч.Алтантуяа /аймгийн Боловсролын газрын ахлах мэргэжилтэн/, Ч.Нарантунгалаг /Мандал сумын иргэн/ нарын 22 хүнийг,

-Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр: Ш.Энхмаа /Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга/, Т.Түмэндэлгэр /Хүдэр сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга/ нар,

-Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр.Болорцэцэг /Сүхбаатар сумын иргэн/

-Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр:А.Одонцэцэг /Шаамар сумын МСҮТ-ийн нягтлан бодогч/,

-Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр:Л.Баяржавхлан /Хүдэр сумын ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн/,

-Үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдгээр.Гантунгалаг /Сэлэнгэ менежмент ХХК-ийн менежер/,

-Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр:Х.Мөнхсаран /Төрийн банкны Сэлэнгэ салбарын тооцооны төв хариуцсан менежер/,

элэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр:С.Чойсүрэн /аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны дарга/, Т.Серибек /Хилийн 0243-р ангийн Соёлын төвийн дарга, хошууч/ нар тус тус шагнууллаа.

Холбоотой мэдээ