2021 онд эвдэрсэн газрын 13.3 га талбайг нөхөн сэргээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-30 13:17:21

Ховд /МОНЦАМЭ/. Уул уурхайн олборлолтын дараах эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлын талаар Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тодрууллаа.  

Ховд аймгийн хэмжээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй болон бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниуд өнгөрсөн 2020 онд эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг нийт 25.3 га талбайд хийсэн байна.   

Тэгвэл энэ онд эвдэрсэн газрын нийт 19.8 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөснөөс одоогоор 13.3 га талбайд нөхөн сэргээлт хийжээ. 

Тодруулбал, "Талст молор" ХХК-ийн хамт олон дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд Алтай сумын Ендэрт ус гэх газрын нэг га талбайд нөхөн сэргээлт хийсэн байнаМөн тус компанийн зүгээс Алтай сумын Оцог хад гэх газрын 1.3 га олборлолтын талбайд өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээлтийн ажил зохион байгуулжээ

Харин Хөшөөтийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Мо-Эн-Ко ХХК-ийн хамт олон дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд Үенч сумын хуучин усан цахилгаан станцын толгой барилга орчим 8 га, Цэцэг сумын Хайрганы карьер гэх газрын 3 га эвдэрсэн талбайд нөхөн сэргээлт хийсэн дүн мэдээтэй байна.   

Холбоотой мэдээ