Хөвсгөлд халдварын 70 тохиолдол нэмэгдэж, нас баралт нэг бүртгэгдлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-11-30 21:24:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 70 тохиолдол PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр батлагдаж, нийт 18537 тохиолдол бүртгэгдэв. Нас баралт 1 бүртгэгдэж, нийт 49 тохиолдол боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 172, гэрээр 334 иргэн хяналтад эмчлүүлж байна. Эмнэл зүйн хувьд маш хүнд хүн байхгүй, хүнд 8, хүндэвтэр 28, хөнгөн оноштой 466 хүн байна. Иргэдийг шаардлагагүй тохиолдолд гадаад улс оронд зорчихгүй байх, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байх, олон хүн бөөгнөрсөн газарт очихгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. 

 

Холбоотой мэдээ