Аж ахуйн нэгж, байгууллагууд улсын тооллогод бүрэн хамрагдлаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-11-30 20:06:55

Увс /МОНЦАМЭ/.  Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны тооллогыг улс орон даяар 11 дүгээр сарын 1-нээс эхлэн сарын хугацаатай цахим хэлбэрээр явуулж дууслаа. Увс аймгийн 2502 аж ахуйн нэгж, байгууллага тооллогод 100 хувь хамрагдсан байна. Мөн аймгийн хэмжээнд 971 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн уг тооллогод хамрагджээ.

Одоогоор Аймгийн тооллогын комисс болон холбогдох албаны хүмүүс хамтран тооллогын мэдээллээ программд оруулах, шалгаж баталгаажуулах зэрэг ажлыг хийж байна.  

Холбоотой мэдээ