Гуравдугаар тунгийн хамрагдалтад хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-30 20:13:48

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг Улаангом суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний байгууллагуудад хяналт шалгалт хийж байна.

Тодруулбал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, үйлчилгээний газрууд, томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүд иргэдэд үйлчлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, ажилтан албан хаагчдаа дархлаа дэмжих 3-р тунд бүрэн хамруулж халдвараас сэргийлж, эрсдэлгүй орчныг бүрдүүлж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад үйлчилгээний газруудын ажилтан, албан хаагчдын хувьд 10 ажилтан тутмын 8 нь 3-р тунгийн вакцинд хамрагдаагүй гэсэн хангалтгүй дүнтэй байгаа аж.

Иймд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, худалдаа үйлчилгээний газрын ажилтан, албан хаагчдыг дархлаа дэмжих 3-р тундаа бүрэн хамрагдаж, эрсдэлгүй орчин бүрдүүлж ажиллах зөвлөмжийг ажлын багаас өгсөн байна.



Холбоотой мэдээ