Пара спортынхон цахим сургалтад хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-01 15:58:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн паралимпын хороо, БНСУ-ын Паралимпын хорооноос жил бүр зохион байгуулдаг "UNTACT Para Sport Camp 2021" цахим сургалтад паралимпын залуу тамирчид, дасгалжуулагч, эрдэм шинжилгээний ажилтнууд хамрагдаж байна.


Энэхүү цахим сургалт 11 дүгээр сарын 29-ноос 12 дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байгаа аж. Онол парактик хосолсон сургалтыг Спортын төв ордон дахь Спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний төв /САУЭШТ/-ийн байрнаас XEBEX R-Rower 2.0 төхөөрөмж дээр явуулж байна.







Холбоотой мэдээ