150 гаруй хүүхэд тохилог орчинд сурч хүмүүжих боломж бүрджээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-12-02 19:07:02

Завхан/МОНЦАМЭ/. Их-Уул сумын хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг төслийн хүрээнд бүрэн засварлаж хүлээлгэж өгчээ.

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах нь” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр тус цэцэрлэгийн барилгыг бүрэн засварлаж хүлээлгэн өгөөд байна. Төслийн хүрээнд тус цэцэрлэгийн хоёрдугаар байрны гадна дотор засал, цахилгаан шугам, халаалтын болон агааржуулалтын систем зэргийг барилгын стандартын дагуу засварласан байна. 

Анх 1963 онд байгуулж байсан тус цэцэрлэгийн хичээлийн гуравдугаар байр нь 2013 онд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр хаагдаад байсан аж. Харин иж бүрэн засвар хийснээр хүүхдийн сурч хөгжих тав тухтай дулаан орчин бүрджээ. Өнөөдрийн байдлаар дээрх хичээлийн байранд унтлагын өрөө, тусдаа хоёр анги, хөгжмийн танхимд үйл ажиллагааг бүрэн явуулж байна. Энэ хичээлийн жилд 32 багш ажилтан ажиллаж, найман бүлэгт 155 хүүхэд хүлээн авч, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна гэж Их-Уул сумын Хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгээс мэдээлэв. 


Холбоотой мэдээ