Баян-Өлгийд бүх төрлийн шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-03 18:24:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдрөөс бүх төрлийн шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдлээ.

Тодруулж хэлбэл, Өлгий хотын шатахуун түгээх станцууд  АИ92 бензинийг 2700, А80-ыг 2680, дизель түлшийг 2700 төгрөгөөр тус тус худалдаж эхлээд байна.  

Шатахуун импортлогчид үнийн өсөлтийн шалтгааныг ОХУ-д тухайн төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн, Үнийн зөвлөлөөс шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гаргасантай холбон тайлбарлав.

Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймагт шатахууны үнэ өнгөрсөн 6 дугаар сартай харьцуулахад АИ92 бензин 1070, А80 бензин 1080, дизель түлш 860 төгрөгөөр тус тус нэмэгдээд байна. 

Холбоотой мэдээ