Монгол Улсад өчигдөр коронавирусний 327 тохиолдол батлагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-12-05 11:14:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад өчигдөр коронавируст халдварын 327 тохиолдол батлагдсан тухай ЭМЯ-наас мэдээлэв.


Энэ нь уржигдрынхаас 9 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн хугацаанд гурван хүн нас барснаар манай улсад “КОВИД-19”-өөр нийт 1943 хүн амиа алдсаныг бүртгээд байна.


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 171 нь нийслэлд, 153 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 30 тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4646 хүний 89 нь нэн хүнд,  1727 нь хөнгөн,  2303 нь хүндэвтэр, 5271 нь хүнд байдалтай байна.


Холбоотой мэдээ