Чунчинд автомат жолоодлоготой автобус үйлчилж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-05 15:01:42

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын технологийн “Baidu” компанийн бүтээсэн автомат жолоодлоготой гурван автобус тус улсын баруун өмнөд нутгийн Чунчин хотод туршилтын журмаар үйлчилгээ үзүүлж эхэлжээ. 


“Robobus” нэртэй автобуснууд нь 5.9 метр урт, 40 км/цаг орчим хурдлах хүчин чадалтай бөгөөд дөрөвдүгээр түвшний автоматжуулалтын технологиор тоноглосон байна. 


“Эдгээр автобус нь өөрөө зогсож, хотын замын түвэгтэй хөдөлгөөнд оролцох чадвартай, энгийн автобусны бүх шаардлагыг хангасан” гэж “Baidu” компани мэдээлжээ. 


Оршин суугчдын хувьд автобусанд суухдаа нүүр царайгаа таниулах, нийтийн тээврээр зорчих карт ашиглах юм уу “Alipay” хавсралтаар төлбөрөө төлөх боломжтой байна. 


“Baidu” компанийн Чунчин дахь автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн нэгжийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Жан Шаньгуйн ярьснаар, автомат жолоодлоготой автобуснуудыг Чунчин, Гуанжоу, Цанжоу зэрэг хотод ашиглаж эхлээд байгаа бөгөөд Чунчин нь үйлчилгээ үзүүлж эхэлсэн эхний хотуудын нэг болж байгаа ажээ.

Холбоотой мэдээ