Румын Улсын Бухарест хот руу ачаа тээврийн нислэг үйлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-06 13:07:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МИАТ компанийн EI-CXV бүртгэлийн дугаартай Б737-800 агаарын хөлөг Румын улсын Бухарест хотын Хенри Коанда нисэх буудалд энэ сарын 4-нд анх удаа газардаж, ачаа тээврийн нислэг үйлдлээ.


Цар тахлын энэ хүнд цаг үед олон шинэ чиглэл нээж түүхийн хуудсаа нэгээр нэмснийг тус компанийн цахим хуудаснаа мэдээлжээ. 

Холбоотой мэдээ