Алтан цомын эзнээр Замын-Үүд сумын баг тамирчид шалгарчээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-12-07 13:01:26

Дорноговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 11 дүгээр сарын 21-24-нд болсон Дорноговь аймгийн спортын бага олимпын наадмын алтан цомын эзнээр Замын-Үүд сумын баг тамирчид шалгарчээ.Тус тэмцээнд 14 сумын 22 багийн нийт 750 гаруй тамирчн спортын  зургаан төрөлд хурд, хүч, авхаалж, самбаагаа сорьсон юм.

Замын-Үүд сумаас спортын зургаан төрөлд хоёр багийн 92 тамирчин оролцсоноос шатрын эрэгтэй төрөлд Б.Анхбаяр мөнгөн медаль, эмэгтэй төрөлд нэгдүгээр сургуулийн багш Г.Бямбасүрэн алтан медаль, ширээний теннисийн эрэгтэй төрөлд Т.Чадраабал мөнгөн медаль, О.Элбэгсайхан хүрэл медаль, эмэгтэй төрөлд Э.Гэрэлтуяа алтан медаль, волейболын эрэгтэй төрөлд Замын-Үүд сумын Б.Намсрай ахлагчтай нэгдүгээр баг мөнгөн медаль, П.Батцогт ахлагчтай хоёрдугаар баг хүрэл медаль хүртэв.

Харин волейболын эмэгтэй төрөлд Л.Отгондулам ахлагчтай нэгдүгээр баг алтан медаль, сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Б.Баянмөнх ахлагчтай нэгдүгээр баг мөнгөн медаль, эмэгтэй төрөлд Р.Рэнцэнбадам ахлагчтай нэгдүгээр баг мөнгөн медаль, Г.Нямгэрэл ахлагчтай хоёрдугаар баг алтан медалийг тус тус хүртсэн байна.

"Дорноговь бага олимп" спортын наадмын тэргүүн байрт шалгарсан баг тамирчдыг 1.5 сая төгрөгөөр шагнаж дурсгалын зүйлс гардуулжээ.

Холбоотой мэдээ