Д.Басан: Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлснөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Д.Басан ярьсныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.
-Энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжих Малчин, хувиараа хөдөлмөр
эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, нөхөн даатгалын талаар мэдээлэл
өгнө үү?
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын
шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн 1995-2019 хүртэлх нийгмийн
даатгалын шимтгэлийн тасарсан хугацаагаа нөхөн төлөх боломжтой. Нөхөн төлүүлнэ гэдэг нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь
өөрчлөгдөж, эрхэлж буй
ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн
хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн
даатгалын шимтгэлээ 2020 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нөхөн
төлөх нэг удаагийн үйл ажиллагаа юм.
-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр иргэнд
ямар ач холбогдолтой вэ?
-Иргэд тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил хүрэхгүй, шимтгэл
төлөлт нь дундаа тасарснаар тэтгэвэр
тогтоох дундаж цалин багасах
зэрэг асуудал үүсэж, хохирох
тохиолдол бий. Хууль баталснаар иргэд тасарсан
хугацаагаа нөхөж төлж, 1995-2019
он хүртэлх тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах, эрэгтэй 60, эмэгтэй
55 насандаа буюу нас, жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн.
-Нөхөн даатгалд хамрагдахыг хүсэж буй иргэд заавал
харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандах уу. Ямар материал бүрдүүлэх вэ?
-Өөрийн харьяа Нийгмийн даатгалын хэлтэст хандан нөхөн
даатгалд хамрагдна. Хуулийн
дагуу зөвхөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын
шимтгэлийг нөхөн төлж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхлэгч нь 1995-2019 онд 11
төрлийн албан татвар төлсөн байх ёстой. Нөхөн даатгалд хамрагдахыг хүсэж буй иргэн заавал татварын хэлтэст очиж лавлагаа авах шаардлагагүй.
Харьяа Нийгмийн даатгалын хэлтэст
ирээд, татвар төлж байсан эсэх, нөхөн даатгалд хамрагдаж болох үгүйгээ
шалгуулна.
-Тэгэхээр хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд заавал нааш
цаашаа явах, татвар төлсөн лавлагаа авах шаардлагагүй юм байна?
-Тийм ээ. Шууд харьяа Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд
нөхөн даатгалд хамрагдах боломжтой эсэхээ шалгуулна. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд НДЕГ, ТЕГ-ын хамтран ажиллах гэрээний дагуу дундын
мэдээллийн баазаас иргэний регистрийн дугаараар нягтлан шалгаж, нөхөн даатгалд
хамруулж байгаа.
Малчин даатгуулагч иргэн нь нөхөн даатгалд хамрагдахын тулд:
- Өргөдөл
- Тухайн нөхөн тооцуулж авах онуудын Мал тооллогын А данс
- Харьяа баг/ хорооны Засаг даргын тодорхойлолт
- Мөнгө тушаасан баримт зэрэг материал бүрдүүлж, харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандана.
-Энэ хуулиар шимтгэл нөхөн төлөх нэг иргэн дунджаар
хэдэн төгрөг төлж, нөхөн даатгалд хамрагдах боломжтой вэ?
-Иргэний нэг сарын нөхөн төлөх шимтгэлийн хэмжээ нь Малчин,
хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх
тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван
талт Үндэсний хорооноос 2020 онд мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-ний 10 хувь буюу сард 42 000 (дөчин хоёр
мянган) төгрөг байна.
Жишээ нь, тухайн иргэн тасарсан нэг жилээ нөхөж авахад 504 000 төгрөг, 10 жилээ нөхөж авахад нийт 5 400 000
төгрөг төлнө. Өмнөх он буюу 1995-2019 оны тасарсан хугацаагаа нөхөж авч байгаа
хэдий ч одоо мөрдөж буй хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-нээс тооцож төлнө.
-Нөхөн даатгалд одоо ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд
хамрагдах боломжтой юу?
-1995-2019 оны хооронд малчин байсан болон
хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэврийн
даатгалын шимтгэлээ төлөөгүй 15-60 насны иргэний шимтгэлийг нөхөн
төлүүлнэ. Тэгэхээр одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэх нь хамаагүй, 15-60 насны иргэд хамрагдаж
болно. Гол нь 1995-2019 оны хооронд малчин эсвэл хувиараа
хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэврийн даатгалын
шимтгэлээ төлөөгүй буюу тасарсан иргэд байх ёстой.
-Танай дүүрэгт хэчнээн хүн нөхөн даатгалд хамрагдаад
байна вэ. Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн иргэдээс хэдэн хүн
тэтгэвэр тогтоолгон авсан бэ?
-Засгийн газрын 2019 оны тогтоолоор баталсан “Малчин,
хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн
төлүүлэх журам”-ыг 2020 оны 1 дүгээр
сарын 1-нээс эхлэн
хэрэгжүүлж, 2021 онд журмын хэрэгжилтийг 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Чингэлтэй дүүрэгт 62
иргэн хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн байна.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нөхөн даатгалд
хамруулсан байдал |
|
||||||
Хувиараа
хөдөлмөр эрхлэгч |
Малчин |
Нийт |
|
||||
Хүний
тоо |
Мөнгөн
дүн /мян төгрөг/ |
Хүний
тоо |
Мөнгөн
дүн /мян төгрөг/ |
Хүний
тоо |
Мөнгөн
дүн /мян төгрөг/ |
|
|
1 |
2020 |
28 |
34,000,000 |
22 |
24,000,000 |
50 |
58,000,000 |
2 |
2021 |
27 |
32,641,000 |
5 |
16,247,000 |
32 |
48,888,000 |
Нөхөн даатгалд хамрагдсан 62 иргэний ихэнх нь 50-иас дээш насных. Хуулийн дагуу нөхөн тооцуулсны үндсэн дээр тэтгэвэр тоолгосон.
-Хуулийн хугацаа энэ оноор дуусгавар болно гэж
ойлголоо, тэгэхээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд юуг анхааруулж зөвлөх
вэ?
-Хуулийн хугацаа энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Дахин энэ хуулийн
үйлчлэлийг сунгах эсэх нь тодорхойгүй тул малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд маань амжиж нөхөн
даатгалд хамрагдаарай.