Канад улсын Парламентын сенатын танхимын даргатай утсаар ярив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dusem11@yahoo.com
2021-12-11 10:58:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Фюритэй 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр утсаар ярив.


“Талууд Монгол, Канадын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд Канадын Парламентын Төлөөлөгчдийн танхимд Канад-Монголын найрамдлын бүлгийг шинэчлэн байгуулах, харилцан айлчлал хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо” гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Ташрамд дуулгахад, Канад Улсын Парламентын сонгууль 2021 оны 9 дүгээр сард болсон бөгөөд шинэ парламент 11 дүгээр сарын 22-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Холбоотой мэдээ