Хөлбөмбөгчин Н.Наранболд хамгийн олон удаа шилдэг болж байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ны “Алтан бөмбөг” ёслолоос хамгийн олон удаа шагнал авсан тоглогчдыг сонирхуулахад, Н.Наранболд 9 удаа шилдэг болсон амжилтаар тэргүүлж байна.
Тэрбээр “Бэлгэдлийн 11
тоглогчид” 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудад багтсан бол "Шилдэг
эрэгтэй тоглогч" болон Шилдэг гоолын эзнээр 2020 онд шалгарсан юм. Түүний араас
уг шагналын эзэд болсон тамирчдыг танилцуулахад:
Д.Төрбат - 6 удаа
Бэлгэдлийн 11 тоглогчид
/2016,2017,2018,2019,2020/
Шилдэг гоол /2016/
Х.Цэнд-Аюуш - 6 удаа
Бэлгэдлийн 11 тоглогчид
/2015,2018,2019,2020,2021/
Шилдэг эрэгтэй тоглогч
/2019/
Б.Гарьдмагнай - 6 удаа
Бэлгэдлийн 11 тоглогчид
/2015,2016,2018/
Шилдэг эрэгтэй багийн
дасгалжуулагч /2020,2021/
Шилдэг гоол /2015/
Н.Цэдэнбал - 5 удаа
Бэлгэдлийн 11 тоглогчид
/2015,2017,2018,2019/
Шилдэг эрэгтэй тоглогч
/2018/
М.Төгөлдөр - 4 удаа
Бэлгэдлийн 11 тоглогчид
/2016,2017,2018/
Шилдэг эрэгтэй тоглогч
/2017/
О.Баяржаргал - 4 удаа
Бэлгэдлийн 11 тоглогчид
/2015,2016,2017/
Шилдэг эрэгтэй тоглогч
/2015/
Э.Мөнх-Эрдэнэ - 4 удаа
Бэлгэдлийн 11 тоглогчид
/2017,2018,2020,2021/
Зураг: 2020 болон 2021 оны Шилдэг эрэгтэй тоглогч Н.Наранболд, А.Тэмүүжин