Өлгий суманд халдваргүйтгэл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-07-16 13:47:45

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд гамшгийн дараах арга хэмжээний нэг болох ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж байна.

Аймгийн Онцгой комиссын өгсөн мэдээллээр үерийн гамшгийн голомт 1 км-ийн өргөн, 1.5 км-ийн урт талбайг хамарч байгаа ба аймгийн нөөцөд байгаа ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг ашиглан гамшгийн голомтыг халдваргүйжүүлэх ажил Өлгий суманд эхэлсэн аж.

Мөн өчигдөр тус аймгийн зүг хөдөлсөн тусламжийн цуваанд ариутгал халдваргүйтгэлийн бодис болох хлорын шохой  200 кг, 90 хлораминыг илгээсэн байна.

Гамшгийн голомтыг халдваргүйжүүлэх ажилд Аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэнд, Мал эмнэлгийн газрын албан хаагчид ажиллаж байгаа юм.

Б.Туул

Холбоотой мэдээ