Дээврээс үсэрсэн хоёр хүүхдийг эмнэлэгт хүргэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-12-18 20:11:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 13 дугаар байрны дээврээс 3 хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.


Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж 18:23 цагт нэг эмэгтэй хүүхдийг буулгаж, доош үсэрсэн хоёр хүүхдийг аврах дэр ашиглан аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ