Үүрээр гарсан галыг бүрэн унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2021-12-19 10:31:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо “Да-Хүрээ” захын баруун талд “Дизель хүрээ” захын хашаанд цайны газар шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр өглөө 05:06 цагт НОБГ-т ирсэн байна.


Дуудлагын дагуу очиход “Дизель хүрээ” захад 15х50 хэмжээтэй нэг давхар байшинд гарсан байдалтай байжээ. Гал түймэр унтраах, аврах 10,35,14,63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галыг газар авахуулахгүй бүрэн унтраалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.




Холбоотой мэдээ