Өмнөговь аймагт ирэх бямба, ням гарагт жүдо бөхийн УАШТ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-21 08:21:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо энэ сарын 25-26-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.


Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан орон нутагт жүдо бөхийг сурталчлах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм байна.


Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын жүдо бөхийн Холбоо, Өмнөговь аймгийн жүдо бөхийн холбоо болон бусад аж ахуй нэгжүүд хамтран ийнхүү орон нутагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ