АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо маргааш хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-17 11:21:39

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товложээ.

Мөн хурлаас намын Их хурлын товыг тогтоож, улмаар намын дүрмийг шинэчлэх, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэлтийн асуудлыг ярилцах чигтэй байгаа аж.

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс намын үндсэн дүрмийг нэн даруй өөрчилж, шинэчлэх ёстой. Тус нам фракцыг шүтэх бус бодлогын нам болох ёстой гэсэн санаачилгаа намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат хүргүүлжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ