Төсөл хэрэгжиж буй гурван суманд Бэлчээр ашиглах малчдын 24 бүлэг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-24 21:36:56

Архангай /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж байгаа ‘’Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил’’ төсөл Архангай аймгийн Төвшрүүлэх, Хайрхан, Эрдэнэмандал суманд хэрэгжиж байна. Энэ сарын 22-ны өдөр Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААГ, ГХБХБГ болон төсөл хэрэгжиж байгаа гурван сумын төлөөлөл оролцсон үр дүнгийн хурлыг зохион байгууллаа.

Зарим үр дүнг дурдвал төслийн гурван суманд 24 Бэлчээр ашиглах малчдын бүлгийг /БАМБ/ байгуулав. БАМБ-ийн гишүүдэд Бэлчээр ашиглагчдын Нэгдсэн холбоо ТББ-тай хамтран сургалтуудыг зохион байгуулж, бүлгийн дүрэм ажиллах журмыг боловсруулан, дундын сангийн журмыг хэлэлцэн батлуулж, Бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөөний төслийг малчдын оролцоотойгоор боловсрууулан сумдын ИНХ-ын Тэргүүлэгчдээр баталгаажуулжээ. Мөн төслийн үндсэн Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Хайрхан, Төвшрүүлэх суманд ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа  явуулж буй  9 ААН, 14 иргэнийг 727,5 сая төгрөгийн  төслийн зээлд хамруулсан байна. 

Төслийн хүрээнд 2018 оноос хойш инженерийн хийцтэй гүн өрмийн худаг-61, өвс тэжээлийн агуулах саравч-2, хүнсний ногооны зоорь -1, бог мал угаах ванн -22, бизнес инкубатор төвийн барилга-1, биенес инкубатор төвийн тохижилт-1,  ажлын байр-4-г засварлаж, малчдын сургалт мэдээллийн төв-3-г тохижуулжээ.

Мөн 32 толгой үржлийн мал худалдан авч, 3 ААН-д тоног төхөөрөмжийн дэмжлэг, оготно устгах төхөөрөмж -15, мал үржлийн технологийн багаж тоног төхөөрөмж-1 иж бүрдэл, 3 сумын нутаг дэсвгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, 3 сумын эрсдэлийн санд тус бүр 20,0 сая төгрөг төвлөрүүлэх зэрэг хөрөнгө оруулалтын ажлыг хийжээ.  

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, МБАНХ-ны зөвлөх Н.Баасанхүү нар үйл ажиллагаанд оролцож, төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулан, цаашид тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллах талаар мэдээлэл чиглэл өгсөн юм.



Холбоотой мэдээ