Улаанбаатарт 26-28 хэм дулаан
ЛАВЛАГААЗүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун хэсгээр, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.
Салхи төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 градус, Говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 26-28 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.