Бөхийн өргөөнд ирэх сард 9 барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-30 13:11:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд 2022 оны 1 дүгээр сард зохион байгуулахаар товлосон барилдааны хуваарийг бөх сонирхогчдод толилуулж байна.



Нэгдүгээр сарын 9-нд Талх Чихэр ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,


Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн_ алдар цолтой 256 бөхийн барилдаан


Нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, С.Лхагваа начны нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,


Нэгдүгээр сарын 16-нд "Жем интернэшнл" группийн нэрэмжит, Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан



Нэгдүгээр сарын 21-нд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,


Нэгдүгээр сарын 22-нд СПС телевизийн нэрэмжит “Бахдам гарамгай” барилдаан,


Нэгдүгээр сарын 23-нд Үндэсний бөхийн лигийн барилдаан,


Нэгдүгээр сарын 29-нд “Тарвалин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан,


Нэгдүгээр сарын 30-нд Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан АЦЦБЗ 256 бөхийн барилдаан тус тус болно.

Холбоотой мэдээ